• Ши Жиньпин Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсонд нь Ким Жон Унд баяр хүргэжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын АДХ-ын даргаар улиран сонгогдсонтой холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 4-р сарын 12-нд түүнд баяр хүргэжээ.

    Ши Жиньпин “БНАСАУ-ын XIV сонгуулийн Ардын Дээд Хурлын анхдугаар бүгд хурлаар та төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсон нь БНАСАУ-ын нам, ард түмэн танд маш их итгэл хүлээлгэн дэмжиж байгааг харуулж байна. Би танд дотнын мэндчилгээ, сайн сайхныерөөлөргөе. Сүүлийн жилүүдэд таны удирдлагаар БНАСАУ-ын эдийн засаг, нийгэм тасралтгүй шинэ амжилт тогтоож, социалист үйлс түүхэн шинэ гараагаа авлаа. Мөн таны тогтоосон стратегийн маршрутын дагуу, БНАСАУ-ын ард түмэн, улс орноо улам сайн бүтээн байгуулна гэдэгт итгэж байна. БНХАУ, БНАСАУ бол хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагаанд бианхаарал хандуулж байна. Өнгөрсөн жилээс хойш тантай 4 удаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг сөхлөө. Тантай хамтран зүтгэж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглан, харилцаагаа улам нягтруулж, хоёр ард түмэнүр шимийг нь улам сайн хүртээхэд миний бие бэлэн байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ