Ж.Батзандан: Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүд та нар айгаад дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах УИХ-ын түр хороо байгуулах эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үгийг хүргэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны амь насыг 1998 онд гэрт нь хөнөөсөн. Зарим улстөрч мэдэхгүй сонсоогүй юм шиг явж байна. Ж.Наранцацралт , О.Дашбалбар, О.Энхсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ц.Дангаасүрэн агсан, цааш яривал н.Төмөр-Очир гуай яагаад алагдав. Яривал олон юм байгаа. 20, 21 дүгээр зуун Монголын эх орончдын амийг хөнөөсөн зуун байсан. Яагаад 10 сарын 2-нд тэднийг хөнөөв. Энд байгаа улстөрчид мэдэхийг хүсдэггүй. Бүх юм утга учиртай.  Гэтэл манай УИХ-ын гишүүд яагаа ч үгүй гээд яриад сууж байна. Ичих хэрэгтэй.

Өнгөрсөн жил би энэ танхимд намайг ТЕГ-ын дарга Б.Хурц оронд чинь ална гэж байна гэж хэлсэн. Гэрч нь энэ Л.Болд гишүүн байна. Хэн ч тоогоогүй ш дээ.

Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүд та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ.  Б.Хурцаас, Ц.Элбэгдоржоос айгаад  нэрийг нь хэлж чаддаггүй байсан. Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар амаа заадаг байснаа мартсан уу. Ордон дотор гишүүд дохионы хэлээр ярьдаг байсан. Энэ хэргийг шалгуулъя гэхээр ихэнх нь зугтдаг байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ