С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулахыг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжив. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ