• Эрдэмтэд инновацийн багц бэлгээ Их хурлын төлөөлөгч багш нарт илгээжээ

    Шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн,  судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнүүдийн дээж бүхий  “Инновацийн бэлэг”-ийн багц Монголын багш нарын VII их хурлын 850 төлөөлөгч багш нарт очлоо.

    Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах бодлогыг хэрэгжүүлж буй.  Монгол инновацийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү “Инновацийн бэлэг”-ийн багцад биологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эко арьс боловсруулалттай арьсан эдлэл, нарийн ногооны үрийн сорт, хүүхдийн боловсролд зориулсын контентын эрх, ховор нандин мэдээллийг багтаасан нэрийн ном зэрэг 28 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд багтжээ. 

    Тэдгээрээс онцолбол:

    Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй улаан лууван, улаан лоолийн сортын үр

    • Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан Монгол орны эрс тэс уур амьсгал, хөрсөнд нутагшуулсан улаан луувангийн 1, улаан лоолийн 2 сортын үр, био бордооны дээж бүтээгдэхүүн

    Улаан лоолийн 2 сортын үр

    Улаан луувангийн 1 сортын үр

    Багш нар биологийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улаан лууван, улаан лоолийн сортын үрээр”бяцхан тариалан”-гийн дадлага ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Ингэснээр хүүхдийн зөвхөн мэдлэг нэмэгдэх бус өрхийн аж ахуй эрхлэх  ухаанд давхар суралцана.

    Технологид суурилсан хүүхдийн IQ сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх “Марчаахай” боловсролын онлайн систем

    • Орчин үеийн  технологид суурилсан хүүхдийн дамжуулж Монголын өв соёл, уламжлалыг хадгалсан онлайн контентийг  боловсролын салбарт нэвтрүүлэх зорилготой хүүхдийн IQ сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх 130 гаруй хүүхэлдэйн анимэйшн, видео контентыг агуулсан “Марчаахай” хүүхдийн боловсролын онлайн системд нэвтрэх эрхийн бичиг

    “Марчаахай” хүүхдийн боловсролын онлайн систем

    ШУТСангийн бойжуулан бий болгосон инновацийн эко бүтээгдэхүүнүүд

    • “Вioрlus-барагшун”-ы 2 нэрийн, “Dr.Baatar” олон найрлагат эмчилгээний цай, “Омега” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Давирхай” эмчилгээний 3 төрлийн тос, “Ганган” үс эмчилгээний иж бүрдэл, анагаах чадалтай эмчилгээний “Зөгийн бал”, “Цэцгийн тоос”, “эко лаа”

    “Ганган” үс эмчилгээний иж бүрдэл

    “Омега” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

    “Вioрlus-барагшун”

    Анагаах чадалтай эмчилгээний “Зөгийн бал”

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ