• О.Энхзул: “ACCESS ASIA Экспортын хурдасгуур хөтөлбөр”-өөр хоёр жилд олдог “ноу хау”-г хоёр сарын дотор олгоно

    Doing business in Asia Alliance/Азийн бизнесийн холбоо/-ноос Монгол бизнесийг Азийн зах зээлд гаргах зорилготой “ACCESS ASIA Экспортын хурдасгуур хөтөлбөр “-ийг эхлүүллээ. Азийн зах зээлд амжилттай яваа зөвлөх баг хамтран, хамгийн үр өгөөжтэй, үр ашигтайгаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьжээ.

     “DBIAA нь Азийн бүс нутгийн хэмжээнд бизнесүүдийг хооронд нь холбох, тэдэнд шинэ боломж, шинэ зах зээлийг нээх чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулдаг  Монголоос гаралтай анхны олон улсын бизнесийн ассоциаци юм.”Мөн харъяа бизнесийн зөвлөгөө үзүүлдэг компанийг байгуулж бизнес эрхлэгчдэд цогц үйлчилгээ үзүүлдэг.Азийн бизнесийн холбоон Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч О.Энхзулыг ярилцлагын буландаа урилаа.

    Хэн хэндээ харилцан ашигтайгаар хамтран ажиллаж байгаа байгууллагууд маань ихэвчлэн Зүүн өмнөд Азийн зах зээлд байгаа учраас энэ бүс нутаг дээр илүү анхаарлаа хандуулж байна.

    -Зүүн өмнөд Азийн ямар бизнесийг Монголын зах зээлд нутагшуулсан бэ. Монголоос Зүүн өмнөд Азийн зах зээлд гарсан байгууллагаас жишээ татвал…?

    -Зүүн өмнөд Азиас гаралтай компаниуд гэвэл манай хамтрагчид болох Montgomery Fitch and Associates, улс төрийн эрсдэлийн судалгаа, шинжилгээний Warwick and Roger, мөн амьдралын дасгалжуулах үйлчилгээ үзүүлдэг Lifekite компаниудыг зөвхөн Монголд  ч биш, холбооныхоо хамтын ажиллагааны хүрээнд Камбоджийн зах зээлд нэвтрэхэд зуучлах ажлыг хийсэн.  Монголоос бүсийн интеграцид ороход нь хэд хэдэн компанид зөвлөх үйлчилгээг үзүүлээд явж байна. Тухайлбал Unread-ээс жил болгон зохион байгуулдаг Unplug эвентийг Зүүн өмнөд бүсэд Монголоос гаралтай хамгийн анхны арга хэмжээ болгохоор ажиллаж байна. Click To Tweet Энэ жилдээ багтаад нээлтээ хийнэ.

    -Монголын бизнесийн хувьд шинэ зах зээлд нэвтрэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?

    Манай байгууллагын практик судалгаанаас харахад аливаа бизнес шинэ зах зээлд амжилттай нэвтрэхэд дунджаар хоёр жилийн хугацаа, санхүүгийн нэлээд зардал, хөрөнгө оруулалт гаргадаг Click To Tweet. Бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан дунджаар 2 жил зарцуулж байж олж авдаг олон улсын бизнесийн ноу хау, туршлага, нэтворкийг 2 сарын дотор олгохыг зорьж байна.

    -“ACCESS ASIA Экспортын хурдасгуур хөтөлбөр “-ийн дүнд бизнес эрхлэгчид маань өөрт тохирсон түнш, стратегитай болоод гарна гэж ойлгож болох уу, хөтөлбөрт хамрагдагчдыг өөр ямар боломжууд хүлээж байна вэ?

    Стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд явагдах хурдасгуур хөтөлбөрт оролцосноор дараах нэмэлт боломжууд нээлттэй.

    • Нэгдүгээрт, 2019 оны долдугаар сард ACE Singapore-аас зохион байгуулагдах “Market  Access Program” 3 долоо хоногийн хөтөлбөрт 50-75 хувийн хөнгөлөлттэй оролцох эрхийн эзэн болно.
    • Хоёрдугаарт, 2019 оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Камбож улсад зохион байгуулагдах Азийн бизнесийн холбооны ээлжит чуулганд бүртгэлийн хураамжгүй оролцох нөхцөл бүрдэнэ.
    • Гуравдугаарт,тодорхой шалгуурыг давсан ямар ч байгууллагыг Япон, Сингапур, Хонг Конгийн шаардлагатай хөрөнгө оруулагчидтай холбож өгөх боломжтой.

    “Экспортын хурдасгуур хөтөлбөр”-өөр илүү олон Монгол компанийг бүсийн хамтын ажиллагаанд амжилттай нэвтрэх боломжийг бий болгоно.

    -Яагаад заавал Зүүн өмнөд Азийн зах зээл гэж…?

    -Манайхаас хэд дахин том зах зээл Лаос, Камбодж, Мьянмарт шинээр үүд хаалгаа нээж байна. Энэ том бөгөөд шинэ соргог зүйлийг хүлээж авахад бэлэн хэрэглэгчидтэй зах зээлд Монгол компаниуд маань өөрсдийн “know how”-аа тэнд суурьшуулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Click To TweetБидний зүгээс гадны түншүүдтэй холбогдох, тэндхийн худалдан авагчдыг татах стратегийг нь бий болгоход туслалцааг үзүүлэхэд бүрэн бэлэн.

    -Компаниуд “ACCESS ASIA Экспортын Хурдасгуур Хөтөлбөр “-т оролцоход  ямар шалгуур үзүүлэлтийг давсан байх ёстой вэ?

    -Австрали, Хонг Конг,Филиппинээс багагүй өртгөөр бизнесийн зөвлөгөө өгдөг зөвлөхүүдийг холбооныхоо хамтын ажиллагааны хүрээнд маш боломжийн өртгөөр авчирч байгаа. Менторийн зөвлөгөө,сургалтын материал, сургалт явагдах газар зэрэг  нь манай хөтөлбөрийн төлбөрт багтсан байна. Нэг байгууллагаас 3-4 хүнтэй баг 10 долоо хоногийн хөтөлбөрт оролцоход 2500 ам.доллар, хувь хүн 1000 ам.долларын төлбөртэй. Click To Tweet

    Тийм учраас нэгдүгээрт, төлбөрөө төлөхөд бэлэн байгууллага, хувь хүмүүс оролцох боломжтой. Хоёрдугаарт, Монголын дотоодын зах зээлд бизнесээ тодорхой хэмжээнд босгосон, гадны зах зээлийн эрэлтийг хангахад  хүний нөөцийн хувьд бэлэн болсон компаниудыг түлхүү хамрагдаасай гэж хүсч байна. Нөгөө талаар, гадны зах зээлд нэвтрэх чадамж бүхий гарааны бизнест хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай бол хамтран шийдлийг олох бүрэн боломжтой.

    -“ACCESS ASIA Экспортын Хурдасгуур Хөтөлбөр “-т оролцох нь ямар давуу талуудтай вэ?

    -Жишээлбэл, шинэ зах зээлд гарахад зайлшгүй шаардагдах зах зээлийн судалгааг манай хөтөлбөрийн хамтрагч Dezan Shira and Associates шиг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  компаниас авахад л  10000 ам.долларын тогтсон ханштай байдаг. Тэгтэл манай хөтөлбөрөөр дамжуулан зөвхөн нэг салбарын биш төрөл бүрийн салбарт мэргэшсэн зөвлөхүүдийн зөвлөгөөг стратеги төлөвлөгөө боловсруулалтан дээр авахад ердөө 2500 ам.доллар Click To Tweet. Ийм боломжийн үнийг хамтын ажиллагааныхаа хүрээнд бий болгож чадсан нь манай холбооны зүгээс Монголын бизнес эрхлэгчдэд олгож буй том боломж гэж харж байна. Хоёрдугаарт, 2-3 жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрэлгүй байснаас манай хөтөлбөрт 10 долоо хоногийн хугацаанд хамрагдаж, зөвхөн танай бизнест тохирсон стратеги төлөвлөөгөө боловсруулснаар маш их цаг хугацаа, хөдөлмөр хэмнэгдэнэ. Гуравдугаарт, Азийн зах зээлд гарах үүд хаалгыг гадаад түнштэй нь холбох, тохирсон хөрөнгө оруулагчтай нь холбох байдлаар бодитоор нээж өгнө.

    “ACCESS ASIA Экспортын Хурдасгуур Хөтөлбөр”-ийн менторууд

    -Оролцогч байгууллага ямар бүтэгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг бол давуу тал болох вэ?

    -Ямар нэгэн технологид суурилсан үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно. Мөн инноваци шингээн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү чанаржуулах, гарцыг нь нэмэгдүүлэх зэрэг зорилготой компани байвал Азийн хурдасгуурт хөтөлбөрт хамрагдсанаар илүү хурдан өсөлт нь харагдана.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ