• ФОТО:Монголын багш нарын VII Их хурал

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхий ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ.

    VII их хуралд Монгол улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их, дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна.

    Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 79,4 хувь нь эмэгтэй багш нар эзэлж байна. Харин төлөөлөгчдийн дийлэнх буюу 46.7%-ийг 46-55 хүртэлх насны ахмад багш нар эзэлж байгаа бол 35 хүртэлх насны залуу багш нар 12.4%-ийг эзэлж байна.

    Их хурлын хамгийн ахмад төлөөлөгчөөр 91 настай Монгол улсын Гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав сонгогдон оролцож буй .

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ