• Бүсийн наадмуудын хурдан морины уралдааныг товложээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд зохиогдох морин уралдааны бүсийн наадмын товыг баталжээ. Энэ жил бүсийн найман уралдаан болох бөгөөд ирэх тавдугаар сард Төвийн бүсийн уралдаанаар эхэлж, бусад уралдаан долдугаар сард багтаан зохион байгуулагдана.

    БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ:

    • Төвийн бүсийн уралдаан. Улаанбаатар хот – 2019.05.12
    • Төвийн бүсийн зуны уралдаан. Говьсүмбэр аймаг – 2019.07.28-29
    • Хангайн бүсийн зуны уралдаан. Хөвсгөл аймаг – 2019.07.28-29
    • Баруун бүсийн зуны уралдаан. Баян-Өлгий аймаг – 2019.07.28-29
    • Зүүн бүсийн уралдаан. Дорнод аймаг – 2019.07.28-29
    • Говийн бүсийн уралдаан. Өмнөговь аймаг – 2019.07.28-29
    • Монголын уяачдын баяр. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан. Улаанбаатар хот – 2019.07.20-21
    • Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 280 жилийн үйн зуны бүсийн уралдаан. Баянхонгор аймаг – 2019.07.28-29
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ