Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр өр төлсөн асуудал олны дургүцлийг хүргэж байна. Тэгвэл энэхүү 40 сая ам.долларыг хэнээс авах вэ гэсэн асуудал хөндөгдөж буй.
Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлнэ. Түүний хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага ажиллах нь зүйтэй. ЗГХЭГ энэ хэрэг дээр анхаарал хандуулж хамтрах болно. Үл хөдлөх хөрөнгүүд нь хэн руу яаж шилжсэн нь ээдрээтэй байгаа. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар, захирал нь буруутай гэж ярих нь учир дутагдалтай” гэж мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй