Турк ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах “С-400” пуужингийн системийг авна

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Турк улс ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах “С-400” системийг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө худалдан авч магадгүй гэж тус улсын ерөнхийлөгч Эрдоган мэдэгдсэн байна.

Эрдогон ОХУ дахь айлчлалаа дуусгаад буцахдаа “Турк, Оросын хоорондын “С-400″ системийг нийлүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлж байна. Тус системийг 7 дугаар сараас өмнө авч магадгүй. Энэ системийг худалдан авах нь Туркийн дотоод асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, бусад орон оролцох эрхгүй юм” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Туркийн батлан хамгаалах шаардлагыг НАТО идэвхтэй дэмжээгүй учраас бид өөр сонголт хийсэн юм” гэжээ.

Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тус улсын NTV телевизид өгсөн ярилцлагадаа “Хэрэв АНУ Туркт F-35 байлдааны онгоц нийлүүлэхгүй бол Турк бусад орноос байлдааны онгоц авна. Оросоос Су-34, Су-35 загварын онгоц авч магадгүй. Хэрэв АНУ Туркт Patriot пуужингийн систем нийлүүлэхээ цуцалбал Турк Оросоос илүү олон “С-400″ болон бусад пуужингийн систем худалдан авна” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ