Марадона хөлбөмбөгийн “Хаан” Пелег түргэн эдгэрхийг хүслээ

Аргентины хөлбөмбөгчин асан Диего Армандо Марадона Бразилын шигшээгийн экс хөлбөмбөгчин Пелед түргэн эдгэрэхийг хүссэн тухай хэвлэлүүд мэдээллээ. Тэрбээр инстаграммд Аргентин, Бразилын хөлбөмбөгчдийн хамтдаа авахуулсан зургийг нийтэлжээ.

“Өнөөдөр энэ зураг 40 нас хүрчээ. Энэ уулзалтыг Рио-де-Жанейрод хийсэн. Бид хэд залуу байжээ … Чамайг илүү их хүч чадалтай байгаасай, аль болох түргэн эдгэрээсэй гэж хүсч байна, Хаан Пеле!” гэж Марадона хэлжээ.

Бразилийн домогт хөлбөмбөгчин Хаан хэмээгддэг Пеле өвчний улмаас эмнэлэгт хэвтээд байгаа тухай өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ