Иракийн Ерөнхийлөгч ОХУ-д хандан тусламж хүслээ

Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех улс орноо террористуудаас эргүүлэн авахад нь туслахыг ОХУ-аас хүссэн тухай РИА Новости мэдээллээ. Энэ тухай Иракийн тэргүүний хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.

Салех Оросын талыг улс орноо сэргээн босгоход оролцохыг хүсчээ.

“Эрхэм Ерөнхийлөгч газрын тос, байгалийн хий, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна” гэж хэвлэлийн алба нэмж мэдээлжээ.

Үүнээс гадна Иракийн тэргүүн террорист бүлэглэлүүд болон хэт даврагсдын эсрэг тэмцлийг ОХУ-тай хамтарч хийхийг хүсч байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ