АН-ын бүлэг тарсныг УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нэн түрүүнд АН УИХ-д бүлэггүй болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ парламент сөрөг хүчингүй болж, харин АН-ынхан зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаа аж.

Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ