• “Барселона” “Манчестер Юнайтед”-ыг талбайд нь 1:0-оор хожлоо

    Аваргуудын лигийн 4/1 шигшээ тоглолтод Испаний “Барселона”, Английн “Манчестер Юнайтед” багуудын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн “Манчестер Юнайтед” Испаний “Барселона”-гийн тоглолтын эхний 12 дахь минутанд зочин багийн довтлогч Л.Мессигийн эхлүүлж Л.Суарезын оруулсан гоолоор тэргүүллийг авсан. Энэ гоол Л.Суарезын нэр дээр биш “Манчестер Юнайтед”-ын хамгаалагч Л.Шоугийн нэр дээр бичигджээ.

    • Манчестер Юнайтед 0-1 Барселона (гоол: Л.Шоу 12’ авто гоол)

    Шар хуудас: Л.Шоу 19’, Ж.Лингард 76’, К.Смоллинг 85’, С.Бускетс 17’, А.Видал 71’

    Улаан хуудас:

    Манчестер Юнайтед: де Хеа, Л.Шоу, К.Смоллинг, В.Линделоф, Ж.Далот (Ж.Лингард 74’), П.Погба, Фред, С.МкТоминари, Э.Янг, Р.Лукаку (А.Марсиаль 68’), М.Рашфорд (А.Перейра 85’)

    Барселона: тер Штеген, Н.Семеду, Ж.Пике, К.Ленглет, Х.Алаба, И.Ракитич, С.Бускетс (К.Алена 90+3’), Артур (С.Роберто 66’), Л.Месси, Л.Суарез, Ф.Коунтиньо (А.Видал 65’)

    Барселона клуб олдсон 2-3 боломжийнхоо нэгийг л ашиглаж гоол оруулж чадсан. Талбайн эзэд довтолгоо их хийсэн ч гоол оруулж чадсангүй. Төвдөө гурван хамгаалагчтайгаар, жигүүрийн 2 хамгаалагчийг довтолгоонд оролцуулж хөндлөн дамжуулалтыг Р.Лукаку, М.Рашфорд нарт гаргаж өгөхийг оролдож байсан талбайдаа гоол оруулж чадсангүй. Хоёр багийн хариу тоглолт Барселона хотод ирэх долоо хоногт явагдана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ