• Mongolia Mining 2019: УУХҮЯ, АМГТГ-аас танилцуулга хийнэ 

    Mongolia Mining 2019-уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хамгийн том үзэсгэлэн өчигдөр Буянт-Ухаа цогцолборт эхэлсэн, өнөөдөр үргэлжилнэ. Энэ үзэсгэлэнг Мinex компани ес дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж буй.

    Оролцогч компаниуд үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагаагаа өргөтгөх, борлуулалтаа өсгөх гэх мэт бодит боломжуудыг олж авдаг тул энэ үзэсгэлэнд оролцогчдын тоо жилээс жилд өсөж байна.

    Мөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулж буй компаниудын павильоны өнгө төрх улам сайжирч, танилцуулга видео үзүүлэх, алсын удирдлагаар хүнд даацын машин техникийн жижиг загварыг ажиллуулах зэргээр оролцогчдын анхаарлыг татах зүйл олон болжээ.

    Үзэсгэлэн баасан гарагийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна:

    2019 оны 4 дүгээр сарын 11 (Үзэсгэлэнгийн танхимд)

    ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ СЕМИНАР

    11:00 – 11:20 Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам
    11:20 – 11:40 Ашигт малтмал, Газрын тосны газар
    12:00 – 12:30 “Хараат Бус Судалгааны Хүрээлэн” ХБСХ – IRIM

    ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА (Үзэсгэлэнгийн танхимд) 

    14.00-14.20 “Трансвест Монголиа” ХХК (Өөрийн стэнд дээр)
    14:20 – 14:40 “ТД Анкомтэк” ХХК танилцуулга
    14:00-16:00 “Аоде” ХХК-аас зохион байгуулах уул уурхайн машин механизмын операторын ур чадварын тэмцээн (Гадна талбайд)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ