• УИХ-ын гишүүн Б.Ундармаа дампуурсан “Капитал” банкны эзэн гэдгээ дөрвөн жил дараалан хөрөнгө орлогодоо мэдүүлжээ

    Монголын арилжааны 14 банкны нэг болох “Капитал”-ыг дампууруулсан тухай Монголбанкнаас уржигдар мэдэгдсэн. Ингээд бөөн асуудал дэгдээд байна. Тус банкинд төрийн 340 тэрбум төгрөг байршиж байсан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Мөн тус банкны үйл ажиллагаа дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлж. Гэсэн ч төрийн яамд мөнгөө байршуулсаар байсан аж. “Капитал” банкны эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа учраас ийнхүү байлгаад байсан юмуу гэдэг асуудал хөндөгдөж байна.

    Мөн тус банкийг дампуурах гэж байгааг мэдсэн зарим хүн тухайлбал, “Алтжин”-гийн Г.Алтан  80 тэрбум төгрөгөө “Алтжин” худалдааны төвдөө лангуу түрээслэгчид болон бусад иргэдийн данс руу шилжүүлэх аргаар гарган авч нэг, нэг сая төгрөг шанд нь өгсөн тухай асуудал яригдаж байна.

    Харин уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа байр сууриа илэрхийлэхдээ өөрийгөө тус банкинд хувьцаа эзэмшдэггүй, банкийг улс төрийн явуулгатай дампууруулсан гэсэн мэдээллийг өгсөн.  Тэгвэл “Капитал” банкинд УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувь эзэмшдэг өөрийнх нь 2016 оноос хойш АТГ-т гаргасан өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр тодорхой байна.  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн АТГ-д гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг  зургаар харна уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ