• Нийслэлийн Ерөнхий Прокурорт Н.Амарсанааг нэр дэвшүүлжээ

    Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилсноос хойш прокурорын байгууллагад халаа сэлгээ хийгдсээр байна.  Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл түүний оронд Н.Амарсанаа  гэх прокурор нэр дэвшээд байна.

    Б.Амарсанаа нь нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байгаа бөгөөд түүний ашиг сонирхлыг шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн тухай мэдээлэл бий.

    Ноовын Амарсанаа нь хяналтын прокуророор 2014 оны гуравдугаар сарын 5-нд томилогдсон юм байна. Тэрээр 2017, 2018 оны  шилдэгээр шалгарч байснаас гадна томоохон хэргүүдэд хяналт тавин ажилласан туршлагатай нэгэн ажээ.

    Мөн тэр Монголын прокуроруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг салбартаа  нэр хүндтэй нэгэн аж.

    Н.Амарсанаагийн  2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр  бол түүний өөрийн нийт орлого 30.1 сая, гэр бүлийн орлого байхгүй гэсэн бол нийт хоёр орон сууцтай гэжээ. Мөн 243 сая төгрөгөөр үнэлэгдэх өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй мөн есөн сая төгрөгийн үнэтэй toyoto harrier загварын автомашинтай, 12 сая төгрөгийн ханштай өмчлөлийн 500 метр квадрат газартай, 5.5 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ