• Б.Энх-Амгалан: Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замыг цэргүүдээр бариулна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

    Сайд Б.Энх-Амгалан “Өнөөдрийн  Засгийн газрын хуралдаанаар гарсан тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм.

    Захиалагч нь Монголын Төмөр зам, хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб байх болно өөрөөр хэлбэл, дотоодын хүчийг ашиглан барих болно.

    Тус замыг нэг км-ыг нь 1.2 сая ам долларт багтаан барина. Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

    Тус замыг барьж дууссанаар төмөр замын тээвэрлэх өртөг нэг километрт 32 доллар байгаа бол найман ам.доллар болж буурах юм. Энэхүү зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бололцоо байна.

    Суурь бүтэц нь 780 гаруй тэрбум төгрөг байна. Төгрөгөөр бодож буй нь дотоодын худалдан авалт болон ажиллах хүч болох цэргүүдийн цалин хөлс, дотоодын худалдан авалт зэргийг хийх юм. Нэг цэргийн цалин хөлс 2 сая төгрөг байхаар тооцож байна.

    ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж, тооцоогоо гаргасан. Санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Төмөр замаар 30 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой, авто замаар 30 сая гэж тооцвол Тавантолгойгоос нийтдээ 60 орчим сая тонн нүүрс зөөвөрлөх боломжтой болж байгаа юм ” гэж мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ