• Баянзүрх дүүргийн өмнөх удирдлагуудыг шалгуулахаар прокурорын байгууллагад хандав

    Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зэрэг олон зөрчил илрээд байгааг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, А.Баяр нар өнөөдөр /2019.04.10/ сэтгүүлчдэд хандан мэдээллээ.

    ИТХ-ын төлөөлөгчид БЗД-т сүүлийн долоон жил төсвийн хууль зөрчиж, төсвийн сахилга бат алдагдуулсан хүмүүс БЗД-ийн Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж, дүүргийн үйл ажиллагааг гацааж байгаа тухай ярилаа. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан санхүүгийн хариуцлага алдсан БЗД-ийн өнөөгийн удирдлагуудыг хууль журмын дагуу шалгаж, иргэдийн алдагдсан эрхийг сэргээж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлэв.

    БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Сүүлийн үед БЗД-ийн ажил зогссон. Дүүргийн Тамгын газрын барилга руу нэвтэрч орох боломжгүй болсон. Энэ бүхний цаана төсвийн сахилга бат алдсан, олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүс байгаа” гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “Дүүргийн хэмжээнд иргэдэд нэн шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй сахилга батгүй ажиллаж ирсэн нь хүмүүс өнөөдрийн дүүргийн засаглалын хямралыг бий болгоод байна. Хууль хяналтын байгууллага төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг шалгах ёстой” гэлээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ