Тус зөвлөлдөх уулзалтад УУХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ОБЕГ, АМГТГ, МХЕГ, МҮЭ, НЭМҮТ болон ДЭМБ-ын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, харилцан сайн туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алддаг байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй