• АНУ Европын холбооноос оруулж буй бүтээгдэхүүний татварыг нэмнэ гэв

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп твиттерээр “Европын холбоо Айробус компанид нөхөн олговор өгснийг ДХБ тогтоосон. Энэ нь АНУ-д сөргөөр нөлөөлж байна. АНУ Европын холбооноос оруулж буй 11 тэрбум орчим долларын өртөг бүхий бүтээгдэхүүнээс хураах татвараа нэмнэ” гэжээ.

    Энэ сарын 8-наас АНУ-ын худалдааны төлөөлөгчийн алба Америкийн “1974 оны худалдааны хууль”-ийн 301-р заалтын журмыг эхлүүлж, татвар нэмж мэдэх Европын холбооны бүтээгдэхүүнийг нэрлэн, татвар хураах анхан шатны жагсаалтыг нийтэлж, олон нийтээс санал хураасан байна. Европын холбооны нөхөн олговор нь жил бүр АНУ-д бараг 11 тэрбум долларын хохирол учруулж буй талаар дээрх алба тооцоолжээ. 8-нд АНУ-ын худалдааны төлөөлөгч Лайтхайзер “АНУ-ын засгийн газрын эцсийн зорилго бол Европын холбоотой гэрээ байгуулж, иргэний агаарын тээврийн том оврын онгоцод олгож буй ДХБ-ын дүрэмд нийцэхгүй бүх нөхөн олговрыг зогсоох явдал юм” гэж мэдэгджээ.

    Хэвлэлд мэдээлснээр, АНУ дүрэм зөрчин Боинг компанид олгож буй нөхөн олговрын талаар Европын холбоо худалдааны хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Өчигдөр Европын холбооны комиссын төлөөлөгч “Европын холбоо ба АНУ-ын зөвшилцөлд нээлттэй байр суурь баримтална” гэсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ