• Тээврийн Ерөнхий прокурор Ү.Содномцогийг УЕП руу татаж, Ц.Арвинбуудайг оронд нь томилжээ

    Тээврийн Ерөнхий прокурорын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ү.Содномцогийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Арвинбуудайг томилжээ.

    Ц.Арвинбуудай прокурорын өөрийн орлого нь 33.6 сая, гэр бүлийн орлого нь 12 сая бол харин 250 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай, 40 сая төгрөгийн зээлтэй гэж 2017 онд АТГ-д мэдүүлсэн байна.

    Харин Ү.Содномцог прокурорыг Улсын Ерөнхий прокурорын Хяналт, шалгалтын хэлстийн даргаар томилсон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ