• Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татан, шалгаж байна

    УИХ-ын гишүүн, дэд дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг цагдан хорилгүй, гадуур байцаалт авч байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

    С.Баярцогтын оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байж болзошгүй гэж үзэж, Швейцариас дансны хуулгыг Т.Аюурсайхан гишүүн авчирч Гадаад харилцааны яамаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлээд буй.

    Гэвч энэхүү дансны хуулгыг тэрбээр өөрөө хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч заавал албан ёсны эх сурвалжаас өөрсдөө тодруулна гэж үзсэн учраас ийнхүү өнгөрсөн сард дансны хуулгыг нь авчээ.

    Сануулахад, С.Баярцогтыг УИХ-ын дэд дарга байх үед Швейцарийн банкин дахь данс нь илэрч түүндээ 1 сая ам.доллар хийсэн гэж байлаа. Тэгвэл өнгөрсөн жил ганц сая ам.доллар биш бүр 9 сая евро байсан нь илэрсэн. Тэгвэл энэ удаа тэрбээр Оюутолгойн гэрээг гардан хийхийнхээ өмнө тус ордыг эзэмшиж байсан “Айвенхоу Майнз”-ын хувьцааг худалдан авч үнэд хүрэхээр нь гурван дахин их мөнгө олсон гэгдэж буй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ