• Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотод байгалийн гаралтай “Lhamour” брэндийг үүсгэн байгуулсан нь

    Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулангийн тухай,  Lhamour брэндийн тухай “Форбес” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлийг бид орчуулан хүргэж байна.

    Колумбийн их сургуульд эрчим хүч, байгаль орчны чиглэлээр суралцаж, АНУ, Европт ажилласныхаа дараа Д.Хулан Монгол руу буцжээ. Тэгтэл явснаас нь хойш бохирдлын хэмжээ хэд дахин ихэссэн, тэс өөр ертөнц түүнийг хүлээж байлаа. Зөвхөн эрүүл мэндэд тулгараад байсан асуудлуудтай тэмцэх бус нутгийн иргэд, мал аж ахуй эрхлэгчдэд ашгаа өгөх орон нутгийн эдийн засгийг бий болгоохоор байгалийн гаралтай гоо сайхны брэндээ үүсгэн байгуулжээ. Click To Tweet

    Д.Хулангийн ярьснаар бол тэрбээр олон жилийн турш АНУ, Европын улсуудад амьдарсныхаа дараа Монголын анхны салхин фермд ажиллахаар Монголд иржээ.  Ирээд агаарын бохирдол, усны чанар муу, эрс тэс уур амьсгал гээд олон гадны сөрөг нөлөөллийн дүнд аажмаар харшилтай болж эхэлсэн гэнэ. Чухам эндээс байгалийн гаралтай  бүтээгдэхүүн хийх санаа төржээ.

    Д.Хулан компаниа 2014 онд цэвэр өөрийн санхүүжилтаар, ганцхан бүтээгдэхүүнтэй эхэлж байсан бол өдгөө түүний гоо сайхны бүтээгдэхүүн дэлхий даяар худалдаалагдаж байна. Гэхдээ Хулангийн хувьд Lhamour нь зүгээр байдаг л нэг гоо сайхны брэндийн эхлэл биш байв.

    “Lhamour брэнд нь Монгол болон дэлхийн өнцөг булан бүрт, бидний бүтээгдэхүүндээ хэрэглэдэг түүхий эд, эмзэг бүлгийнхний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс авахуулаад нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой. Бид зүгээр  суугаад,бусдыг бидний өмнөөс бидний асуудлыг шийдэхийг хүлээж болно. Гэхдээ бид нэг л дэлхий дээр амьдардаг, бүгдэнд  маань адилхан 24 цаг байдаг болохоор яагаад бид өөрсдөө эхэлж болохгүй гэж?  Залуучууд бидний хувьд, өөрсдийн болон ирээдүй хойч үе маань амьдрахыг хүсэх тийм ертөнцийг бүтээхийг хүсч байна. Өөрсдөө хийж эхэлснээр, бусдыг ч бас чадна гэдэгт итгүүлмээр байна.”

    Монголд бизнес эрхэлдэг залуу эмэгтэйн хувьд тэр    олон бэрхшээл, саадтай тулгарч байв. “Хүмүүс миний бүтээгдэхүүнийг хараад “Чи амьдралынхаа маш их хугацааг зөвхөн уруул өнгөлөх, биеийн тос хийж сурах гэж л гадаадад сурахад зарцуулсан юм гэж үү?, Колумбийн их сургуульд бүтэн тэтгэлэгтэй суралцчихаад яагаад ийм жижиг сажиг юм хийгээд байгаа юм бэ?” гэцгээдэг.

    Гэхдээ эдгээр шүүмжлэл нь түүнийг Монголын малчид, тариаланчдын  түүхий эдийн нийлүүлэлтийн онцлог бүхий сүлжээг бий болгохыг зогсоож чадаагүй юм. Lhamour брэнд нь бүтээгдэхүүндээ нийт 40 төрлийн орц, найрлагыг хэрэглэдэг. Орц, найрлагын гуравны хоёроос илүү хувийг дотоодын малчдаа дэмжих замаар дотоодоосоо нийлүүлж, үлдсэн хэсгийг гадаадаас авдаг байна. Click To Tweet

    Сарлаг,  ямааны сүү, хонины сүүл зэрэг орон нутгийн шинж чанар шингэсэн орц, найрлага   нь түүний бүтээгдэхүүнийг бусдаас ялгаатай болгож, өөрийн гэсэн орон зайг бий болгожээ.

    Бид Монголын эртний уламжлалт эмчилгээг орчин үеийн бүтээгдэхүүндээ шингээхийг хүсдэг. Click To Tweet  Жишээлбэл, Монголын хөдөө орон нутгийн нүүдэлчин ард түмэн хөгшид болон нялхсын арьсны тууралт,өвчнийг эмчлэхэд хонины сүүлний тосыг хэрэглэсээр ирсэн.”
    Америк, Европын зарим хэрэглэгчид амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхол багатай байдаг. “Монголын хонин сүрэг нь хөдөө, тал нутагтаа дураараа бэлчдэг, мөн ямар нэгэн бодисын нөлөөнд ордоггүй. Хамгийн шинэ, соргог гэсэн өвсийг сорчилж иддэг бөгөөд Монголын тал нутгийн ихэнх нь ургамал, өвс нь эмийн үйлчилгээтэй байдаг” гэж тэрээр онцоллоо.

    “Монгол хонь нь дэлхийн бусад улсын хонины төрлүүдээс хамгийн том сүүлтэй бөгөөд бүх хоол тэжээл, шимт бодисоо тэрхүү сүүлэндээ хадгалдаг. Тийм ч учраас монголчууд хонины сүүлийг байгалийн коллаген, бусад шимт бодистой гэж үзэн идэж, арьсандаа ч түрхэж хэрэглэдэг. Click To Tweet Хонины сүүлний тос нь төрөл бүрийн шимт бодис, өөх тосны хүчил, антиоксидант бодисоор маш баялаг учир арьсыг дээд хэмжээгээр чийгшүүлдэг. Мөн гар, биеийн тосны нэг чухал найрлага болох чацаргана нь Омега-7  өөх тосны хүчлээр баян бөгөөд ихэвчлэн өндөрлөг газарт ургадаг.  Сүүлийн үед дээд зэргийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгдэх болсон” гэж Хулан тайлбарлалаа.

    Зөвхөн өөрийн санхүүжилтаар эхэлсэн түүний хувьд, 2016 онд зах зээлийн хүрээгээ тэлж Монголын хамгийн том худалдааны төв  “Shangrilla Mall”-д өөрийн нэрийн дэлгүүрээ нээжээ.

    Түүний нэрийн дэлгүүрээ нээсэн сэтгэгдлийн тухай:
    Гарааны бизнесийн хувьд бидний хувьд маш том хөрөнгө оруулалт болж чадсан. Мөн хүмүүст бид олон улсад танигдсан брэндийг бий болгохыг хүсч, зорьж байгаагаа харуулах боломж үүгээр бий болсон юм. Дэлгүүр маань одоо үйлчлүүлэгчидтэй харилцаа, холбоо тогтоох хамгийн гол хэлбэр болоод байна.

    2017 онд тэрээр Хонг Конг дахь борлуулагчдаар дамжуулан борлуулалтаа хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш Тайланд, Тайвань, Австрали, АНУ, Кувейт зэрэг улсуудад худалдаалан бизнесээ өргөжүүлээд байна.

    Lhamour-ийн алсын хараа бол өөрчлөлтийг бий болгож, ирээдүйн хойч үедээ илүү тогтвортой ирээдүйг бий болгох юм. Click To Tweet

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ