Энэтхэг улс ОХУ-аас 464 ширхэг T-90 танкийг нэмж худалдан авна

Орос улс, Энэтхэг улсын T-90 танкны нэмэлт багцыг худалдан авах тусгай зөвшөөрлийг сунгахад бэлэн байна. Оросын Цэргийн техникийн хамтын ажиллагааны Холбооны албанаас энэ тухай (ФСВТС) мэдээлэв.

“Энэтхэгийн зэвсэгт хүчний ашиг сонирхол Т-90 танкийг нэмэн худалдан авах шийдвэрийн дагуу Оросын талаас тусгай зөвшөөрлийг сунгахад бэлэн байна” гэсэн тухай ТАСС ФСВТС мэдээллийг иш татан дамжуулжээ.

ОХУ-ын талаас нэмж хэлэхэд Энэтхэг дэх түншүүддээ туслах болно гэжээ.

Энэтхэгийн засгийн газрын аюулгүй байдлын хорооноос өмнө нь Оросын Т-90 танкнаас 464-ыг  худалдан авах тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Өмнө нь kp.ru сайтад бичсэнээр Оросын МиГ-29 онгоцыг нэмэн Энэтхэгт нийлүүлэхэд бэлэн болсон гэж бичсэн байна. Бид 19 орчим байлдааны, хоёр сургалтын онгоцыг худалдан авахаар ярьж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ