• Пакистан Энэтхэгийг шинэ довтолгоонд бэлтгэж байгаа хэмээн хардаж байна

    Энэтхэг улс дөрөвдүгээр сарын 16-аас дөрөвдүгээр сарын 20 хүртэл Пакистаны эсрэг “түрэмгийллийн шинэ үйлдэл” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Махмуд Куреш “найдвартай тагнуулын мэдээ”-нд тулгуурлан мэдэгджээ.

    “Энэтхэг улс Пулвама дүүрэгт (Жамму, Кашмир муж улсын ойролцоох) Пакистаны эсрэг цэргийн үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор дипломат дарамт шахалтыг нэмэгдүүлж, Пулвама дүүрэгт шинэ үйл явдал сэдэн хийхээр төлөвлөж байна” гэсэн сайдын үгийг Geo TV дамжуулжээ.

    Энэ тухай Ерөнхий сайд Имран Хантай зөвлөлдсөний дараа уг мэдээллийг олон нийтэд танилцуулахаар шийдсэн тухайгаа Куреш онцолжээ.

    Пакистаны Гадаад хэргийн сайд НҮБ-д хандан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэхийг уриалав. Пакистан НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн байнгын таван гишүүнийг сэжиглэж байгаагаа ч мэдэгдэв.

    Исламабад 4-р сард Энэтхэгийн 360 иргэнийг суллахаар төлөвлөж байгаа бөгөөд 355 нь Пакистаны нутаг дэвсгэрийн усанд загас агнуур хийж байгаад баривчлагдсан байна.

    Энэтхэг, Пакистаны хоорондын харилцаа хоёрдугаар сарын сүүлчээр Энэтхэгийн агаарын хүчнийхэн Пакистаны нутаг дахь “Жайш и Мухаммед” Исламист бүлгийн сургалтын бааз руу довтолсонд дургүйцсэнтэй холбоотойгоор хурцадсан. Үүний дараа Пакистан Энэтхэгийн Агаарын Цэргийн нисэх онгоцыг буудаж, нисгэгчийг баривчилсан. Ийнхүү харилцаа нь хурцдаад буй юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ