• Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км замыг барих санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав

    Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дах суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

    Хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр олгох юм.

    Эхний ээлжинд  120 сая ам.долларыг Улаанбаатар-Дархан чиглэлийн 4-р зэрэглэлийн 230 км замыг  4 урсгалтай, нэгдүгээр зэрэглэлийн зам болгон шинээр барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дах суурин төлөөлөгч Ирина Кравченко:

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтыг зөвхөн Монголын эдийн засагт бус ард иргэдийнх нь амьдралд оруулж буй маш том хувь нэмэр гэж харж байна. Click To Tweet Бидний хэрэгжүүлсэн 102 төсөл хөтөлбөр нь хувийн салбарт хэрэгжиж байсан.Харин удаагийн санхүүжилт нь анх удаа улсын салбарт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноороо онцлог юм.

    Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2006 оноос хойш Монгол улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур болон бусад салбарын төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтаар нийт 102 төсөл хөтөлбөр хэрэгжжээ.

    Одоогийн байгаа хоёр урсгалтай замаар хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих ёстой байтал хоногт 3500-3800 хэрэгсэл зорчдог нь замын ачааллыг 6 дахин нэмэгдүүлж байгаа юм Click To Tweet. Хөдөлгөөний эрчим ийн байх ёстой хэмжээнээсээ давах нь улмаар осол, аваарын тоог нэмэгдүүлдэг.

    Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ