• С.Амарсайхан:Нийслэлийн  380 жилийн ойг жишиг хэлбэрээр бус бүтээлч байдлаар тэмдэглэнэ

    БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр “Агаар, орчны бохирдын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганд оролцож үг хэллээ.

    Чуулганыг нээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

    Түүхий нүүрсээ сайжруулсан шахмал түлшээр сольсноор нүүрсэнд зарцуулагддаг байсан 500-600 мянган төгрөг хоёр дахин буурч 200-300 мянган төгрөг тухайн айлдаа үлдэнэ . Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангах “Тавантолгой Түлш ХХК”-ийн үйлдвэрийн тасралтгүй ажиллагаа явагдсанаар сайжруулсан түлшний хангалт, чанар, үнэ тогтвортой байх бүрэн боломжтой.  Хороо бүрээс мэдэгдлийн дагуу түүхий нүүрсний хэрэглээгээ сайжруулсан түлшээр сольсон, гэр, байшингаа дулаалж дулааны алдагдлаа бууруулсан, эрүүл,зохист амьдрах орчныг бүрдүүлсэн хоёр өрхийг судалгаан дээр үндэслэн шалгаруулж, 500 тонн сайжруулсан шахмал түлшээр урамшуулна.

    Мөн хороо хариуцсан шилдэг нэг судалгааны багийг шалгаруулж, багаар нь 2020 оны нэгдүгээр сард гадаадад аялуулах зэрэг урамшууллын системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

    Нийслэлийн  380 жилийн ойг жишиг хэлбэрээр баярын хурал, зөвлөгөөн хийж, бэлэг тараах бус бүтээлч байдлаар тэмдэглэнэ” гэж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хуралд үг хэлэхдээ онцолсон.

    Нийслэлийн зургаан дүүрэгт амьдарч байгаа иргэн бүрт үр өгөөжөө өгөх ногоон байгууламж, залуучуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх орчин нөхцөл, хог хаягдлаасаа салах, хотоо хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй бохирдолгүй хот болгох бүтээлч ажлуудыг хийх юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ