Үхсэн малын 20 тонн махыг Улаанбаатарт оруулах гэжээ

Үхсэн малын 20 тонн орчим махыг Улаанбаатар луу оруулах гэж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар илрүүлэн таслан зогсоолоо. Бүхээгтэй автомашинаар ачиж ирсэн махыг мах боловсруулах үйлдвэрт авчирч, шинжилгээнд хамруулахаар дээж авсан байна. хачирхалтай нь тухайн мах гарал үүслийн бичигтэй байсан байна.

Шинжилгээгээр үхсэн малын мах гэдэг нь тогтоогдвол махыг устгах юм байна. Ачааны автомашин нь Баян-Өлгий аймгийн дугаартай автомашин байжээ. Баян-Өлгий аймаг зудтай байгаа. Тиймээс туранхай, үхсэн малын мах гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.

гарал үүслийн гэрчилгээг мэргэжлийн хяналтын байцаагч болоод засаг дарга нь баталгаажуулалт хийж, гарын үсэг зурсан байна. Энэ нь махыг шалгахгүйгээр гарын үсэг зурсан нь тогтоогдож байгаа юм. Тухайн махыг Эмээлт дtэх Цан-сент-И гэх компанийн захиалгаар Баян-Өлгий аймгаас авчирсан байна.

Сэтгэгдэл

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ