Польшийн Сеймийн депутат Германаас 900 тэрбум долларын нөхөн төлбөр шаарджээ

Польшийн Сеймийн депутат “Хууль зүй, шударга ёс” намын гишүүн Януш Шевчак хэлэхдээ, Германы эрх баригчид дэлхийн 2-р дайнд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 900 тэрбум доллар төлөх ёстой гэж мэдэгдлээ. Ийм их хэмжээний мөнгийг Польш улсад учирсан хохирлын нөхөн олговор болгох ёстой гэжээ.

Парламентын гишүүн Засгийн газраа Германаас нөхөн төлбөр авах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэв. Нацистуудын дээрэм тонуул хийсний эсрэг нөхөн төлбөр шаардаж байгаа нь өнөөгийн Польш улсын сайн сайхныг төлөө авч буй арга хэмжээ юм.

“Хэрвээ Германчууд манай улсыг эзлэн түрэмгийлээгүй бол илүү хөгжилтэй улс байх байсан гэдгийг ойлгож байгаа” гэж Шевчак WPolityce-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд Польшийн эрх баригчид нөхөн олговор авах явдлыг үл тоомсорлосныг тэрээр мөн хэлжээ.

Үүний зэрэгцээ, Германы эрх баригчид Польшид огт төлбөр төлөөгүй биш нэлээд их хэмжээний нөхөн төлбөр төлсөн гэж мэдэгдээд байна. Берлин энэ асуудлын талаар Варшавын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Польш 1953 онд нөхөн төлбөр авахаас татгалзсан тухай өгүүлсэн байна. Германчууд тэмдэглэхдээ, Берлин Дэлхийн хоёрдугаар дайн дэгдээснийг буруутгаж, ёс суртахуун, улс төрийн, санхүүгийн хувьд хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч талуудад өгөх төлбөрийн асуудал аль хэдийн хаагдсан гэж байна.

Өмнө нь Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хэлэхдээ, Польшийн парламентын депутатуудын хийсэн судалгаагаар Германаас Дэлхийн хоёрдугаар дайны нэмэлт нөхөн төлбөр авах үүрэг байгаа гэжээ. Хангалттай хэмжээний төлбөр аваагүй гэсэн асуудал хөндөгддөг гэжээ. “Энэ бол үнэн ба хариуцлагатай байдлын тухай асуудал” гэж Дуда хэлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ