• Нийслэлийн прокурор Д.Баярмагнай ажлаа өгөх хүсэлт гаргалаа

    Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна.

    УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн дагуу хуулийн байгууллагуудын удирдлагыг өөрчилж буй. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг огцруулж, оронд нь Б.Жаргалсайханыг томилсон. Мөн прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулаад байгаа.

    Нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлээд байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ