Хятадад анх удаа хурдны төмөр замын доогуур метро тавьжээ

Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын компаниас мэдээлснээр, Чанша хотын метроны 3-р шугамын барилга байгуулалтын ажил эрчимтэй урагшилсан аж.  Тус компанийн 25-р товчооны “Шяньфэн” малтагч төхөөрөмж Бээжингээс Гуанжөү хүрэх хурдны төмөр замын Лю-Янхэ нүхэн замын доогуур метроны зам тавьснаар Хятад улс анх удаа хурдны төмөр замын нүхэн замын доогуур метроны зам тавьсан тохиолдол болсон бөгөөд хурдны төмөр замд огт нөлөөлөөгүй гэжээ.

Хурдны төмөр замын хэвийн ажил, малтаж зам тавих ажлыг зэрэг хийхэд барилга байгуулалтын өндөр стандарт хангасан байх ёстой аж. Бээжингээс Гуандүн хүрэх хурдны төмөр зам Хятадын өмнөд умардыг холбосон зам харилцааны зорчигч тээврийн гол шугам, өдөрт хурдны 280 галт тэрэг зорчдог, зорчигч тээврийн оргил үед 3-4 минутад нэг галт тэрэг зорчдог байна. Чанша метроны 3-р шугамын Шяншин бүс дэх хоёр чиглэлийн нүхэн замыг Лю-Янхэ нүхэн замаас доош 11 метрийн дор тавьсан нь Хятад улсын хувьд анхны тохиолдол болсон гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ