• Подкаст:Улстөр бол мэргэжил мөн

    Бүдээхүү Түмэнбаатар

    2019-04-09

    Улстөрч гэж хэн бэ,улстөрч мэргэжил мөн үү, мэргэшсэн байх шаардлагатай юу? Энэ асуултад тодорхой хэмжээгээр хариулт өгөх үүднээс Макс Веберийн “Улстөр бол мэргэжил болох нь” номын тухай Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүхтэй ярилцсан юм.
    Макс Вебер бол XIX, XX зууны заагт Герман улс ардчилсан парламентын засаглалтай болох эхлэл үед амьдарч байсан социологийн шинжлэх ухааныг үндэслэгч, философич хүн байсан бөгөөд “Улстөрч бол мэргэжил мөн” гэдэг үзэл санаа, үүнийгээ баталж бичсэн номоороо залуу ардчиллыг амжилтад хүргэх мэргэжлийн улстөрчдийн шинэ дүр төрхийг бүрдүүлсэн гэж үздэг.

    Энэ ярилцлагыг сонсоод Монголын улстөрчдийг мэргэжилтэй болгох,мэргэшүүлэх шаардлага тулгарч байгааг анзаарах болов уу.

    Подкаст сонсоно уу.

    Холбоотой мэдээ