Д.Цэрэнбат: Миний үед газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Сүүлийн хэд хоногт цахим орчноор Туул голын бургасыг хядаж байгаа тухай хүчтэй шуугиж байгаа. Тэгвэл өнөөдөр өглөө нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тунд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох тухай албаныхандаа даалгасан. Харин энэхүү асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

Н.Цэрэнбат “Зүүн баян рефайнери” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалчихаад байхад үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа. “Зүүнбаян рeфайнeри”-ийн тусгай зөвшөөрлийг Д.Оюунхорол сайдын үед цуцалсан. Миний үед дахиж олгосон асуудал байхгүй. Яагаад гэдгийг шүүхийн байгууллагаас очиж асуусан нь дээр. Шүүх дээр асуудал үүссэн учир үйл ажиллагаа нь түдгэлзээд байгаа. Харин миний үед нэмж газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Олгогдсон газрууд дээр шалгалт явагдаж байгаа.” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ