• Оны эхний улиралд хятадын 1 сая 396 мянган иргэн гамшигт өртжээ

    Хятадын онц байдлын яам 2019 оны эхний улиралд БНХАУ-д болсон байгалийн гамшгийн байдлын талаарх тайланг танилцуулжээ. Тоо баримтаас үзэхэд, оны эхний гурван сард салхи, геологийн гамшиг, ойн түймэр, газар хөдлөлт, цасан шуурга зэрэг гамшигт өртсөн байна. Эдгээр гамшгийн улмаас давхардсан тоогоор 1 сая 396 мянган иргэн гамшигт өртөн, 87 хүн амь насаа алдаж, 13 мянган хүнийг яаралтай нүүлгэсэн байна.

    2019 оны эхний гурван сард байгалийн гамшгийн улмаас 900 гаруй гэр байшин нурсан байна. Гамшигт өртсөн газар тариалангийн талбай 71.1 мянган га-д хүрч, эдийн засгийн шууд гарз хохирол нь 2.79 тэрбум юань болжээ.

    Онц байдлын яамны албан хаагч “Эхний гурван сарын гамшгийн байдал ойрын 5 жилийн мөн үеийн дундаж хэмжээнээс багасаж, гамшигт өртсөн хүний тоо, нурсан гэр байшингийн тоо, эдийн засгийн шууд гарз хохирол нь тус тус 85, 82, 73 хувиар буурсан” гэж мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ