Чингис хааны онгон байрлах, Монгол цагны цогцолбор буюу дэлхийн найм дахь гайхамшгийг барина гэлээ

Чингис хааны онгон байрлах, Монгол цагны цогцолбор байгуулах гэж байгаа талаар уг ажлыг санаачлагч С.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. С.Хүрэлбаатар “Чингис хааны онгоныг олон зуун жилийн тэртээгээс үе дамжуулан хамгаалж ирсэн хүмүүс надтай уулзаад “Таны зохиосон Монгол цагны цогцолборт Чингис хааны онгоны хуулбарыг байрлуулъя” гэсэн. Ингээд Чингис хааны онгоны гурван хэсгийг цогцолборт байрлуулахаар болсон.

Цогцолборыг Чингис хааны онгонтой ойрхон барих нь зохимжгүй тул аль болох хол газар барина. Монголын иргэн бүрээс 3000 төгрөг цуглуулахад Чингис хааны түүхэн цогцолбор босно. Ингэснээр дэлхийн найм дахь гайхамшиг бий болно” гэв. Уг цогцолбор иймэрхүү дүр төрхтэй байх аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ