• Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүллээ

    Өнгөрсөн долоо хонолгт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий Прокурорт дэмжсэнийг Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилснаар тэрбээр ажилдаа ороод буй.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсан  билээ.  Түүнээс  өмнө хуучин Ерөнхий прокурорыг нэг орлогчийнх нь хамт огцруулсан.

    Харин өнөөдөр Монгол  Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ. Тэднийг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлээд байна.

    М.Чинбат нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор, С.Алиманцэцэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын туслах прокуророор тус тус ажиллаж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ