• С.Амарсайхан ахынхаа эзэмшлийн “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

    Өнгөрсөн долоо хоногт “Идэр энтернэйшнл” гэх компани туул голын орчимд зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, туул голын бургасыг тасдсан талаарх мэдээлэл цахим орчинд дуулиан дэгдээж байсан билээ. Мөн үүнтэй зэрэгцээд хотын даргын ах С.Уламбаярын  “Зүүнбаян Рефайнери” компаний тухай ч шуугисан. Тэгвэл өнөө өглөө Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоох үүргийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгалаа. Мөн “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохоор болжээ.

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, уг бүсэд ямар нэг барилга байгууламж барих эрх олгохгүй байхыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, үзлэг шалгалт хийхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй. Арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл, хяналтаа тавьж ажилла” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ