• Иракийн ерөнхий сайд Иранд айлчилжээ

    Иран, Ирак улсууд хил залгаа боловч дайсагнасан харилцаатай явж ирсэн. Тэгвэл энэ он гарснаас хойш хоёр улсын харилцаанд эерэг өөрчлөлт гарч харилцаа нь сэргэн тогтворжиж байна. Тиймээс хоёр улсын тэргүүнүүд харилцан айлчлал хийж байгаа юм. Энэ удаа Иракийн ерөнхий сайд Иранд айлчилжээ.

    Ираны ерөнхийлөгч Роухани айлчилж очсон Иракийн Ерөнхий сайд Адиль Абдул-Махдитай уулзах үеэрээ “Иран, Иракийн хоорондох иж бүрэн хамтын ажиллагаа хоёр орны харилцааг илүү ойртуулах болно” гэжээ.

    Исламын бүгд найрамдах Иран улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Роухани мөн өдөр Абдул Махдитай өнгөрсөн сард, хоёр орны гарын үсэг зурсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтий талаар авч хэлэлцсэн байна. Хоёр тал хууль бусаар хил даван арилжаалах болон мансууруулах бодис арилжаалахад цохилт өгөхтүүнчлэн терроризмын эсрэгзэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ санал нэгтэй зөвшөөрчээ.

    Роухани “Иран улс үргэлжлэн Ирак руу байгалийн хий, цахилгаан эрчим хүч экспортлох бөгөөд хоёр орны банк хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орныг холбосон төмөр замын барилгын ажлыг ирэх хэдэн саруудад эхлүүлэхээр төлөвлөж байна” гэсэн байна.

    Энэ жилийн 3-р сард Роухани Иракт айлчилсан бөгөөд хоёр тал эдийн засаг, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ