• Шударга ёсыг тогтооно гэж амласан ҮАБЗ-ийн гурван гишүүний хөрөнгө орлого

    Avatar

    admin

    2019-04-08

    Шударга ёсыг тогтоохоор ҮАБЗ-ийн үүргийг нэмэгдүүлж, хуулийн байгууллагын удирдлагуудыг солих эрх мэдэлтэй болоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхьё.

    ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 10 ГАРУЙ КОМПАНИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ

    Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ  өөрийн орлого нь өмнөх жилээс даруй 100 гаруй сая төгрөгөөр өсч, дараа нь буурч,өнгөрсөн жил харин 20 орчим сая төгрөгөөр өссөн гэнэ. Харин гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь буурчээ. Төрийн тэргүүн маань амины орон сууцгүй,нийтийн орон сууц нэгтэй.  912 сая төгрөгийн газартай, 283 сая төгрөгийн үнэ бүхий LEXUS 570 машинтай, 12 сая төгрөгийн үнэтэй нэг адуутай, 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 39 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй гэнэ.

    Монголдоо томоохон компаниудын хувьцаа эзэмшигч Ерөнхийлөгч Х.Баттулга “Баялгийн хувь” ХК,”Женко тур бюро”, “ХИД” ХХК,”Мах Импекс” зэрэг 10 гаруй компанид хувьцаатай, “Ардчилал” сониныг эзэмшдэг ажээ. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ 

    Өөрийнх нь орлого 169 саяас буурч 84 сая болсон бол  гэр бүлийнх нь орлого 2018 онд 5 дахин нэмэгдэж 133 саяд хүрчээ. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 126 сая, гадаадын банк, санхүүгийн байгуулагад 14 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй ажээ. Түүний хувьд 80 сая төгрөгийн Nissan,Murano- 1 маркийн автомашин унадаг байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нийт 130 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийг эзэмшдэг.

    Тэрбээр “Монитор консалтинг” групп, “Монголиан силикон валлей” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг.Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу.

    ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НЭГ ТЭРБУМЫН МӨНГӨН ХӨРӨНГӨТЭЙ 

    Сүүлийн хоёр жилийн турш хувийн орлого нь тогтмол өсчээ. 2017 онд 134 сая, 2018 онд 160 сая төгрөг болон нэмэгджээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн орлогын хувьд өмнөх жилүүдэд тогтмол 2.7 сая төгрөг байсаар ирсэн бол 2018 онд 0 гэж хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдээлжээ. Ерөнхий сайдын Mercedes Benz,ML320- 1,Harley Davidson,Harley Davidson- 1,Lexus,570- 1 маркийн гурван автомашин нь зах зээлийн үнэлгээгээр нийт 284 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Тэрбээр дотоодын банк,санхүүгийн байгууллагын дансанд нийт 1 тэрбум 694 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй бөгөөд 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлсийг эзэмшдэг. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

     

     

    Холбоотой мэдээ