• УИХ дахь АН-ын бүлгийг хэзээ татан буулгах вэ, хууль зөрчсөөр суух уу

    АН-ын С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нүүрээ ширлээд УИХ-д бүлэгтэйгээ байгаа мэт явж байна. Уг нь тус нам УИХ-д бүлэггүй болоод аль хэдийн бараг хагас жил болох гэж байна. Учир нь АН У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах талд кноп дараагүй хэргээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасч, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг 4 жил сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээх шийдвэрийг гаргасан. Харин Л.Болд үүнийг нь доромжлол хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд АН-аас гарахаа мэдэгдсэн юм.

    Ингээд асуудал хурцдаж АН УИХ-д бүлэгтэй байх боломжтой 8 гишүүнгүй үлдсэн. Хууль ёсоор улстөрийн нам парламентад 8 гишүүнтэй бол бүлэгтэй мөн бүлгээ төлөөлсөн УИХ-ын даргатай байх боломжтой. Ингээд УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр С.Эрдэнэ даргатай АН-ын УИХ дахь бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат нар хаврын чуулган нээгдмэгц тус нам бүлгээ албан ёсоор татан буулгах бичгийг өргөн барьж, Зөвлөлийн статусаар ажиллана хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч АН энэ мэдэгдлээ буцаан залгиад УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлдэг шиг шир царайлан манай бүлэг гэчихсэн гүйх аж.

    Тэд тухайлбал С.Эрдэнэ Л.Болдыг АН-аас хасахгүй байгаагаа тайлбарласан байна лээ. АН-ын Хан-Уул дүүргийн намын хороо Л.Болдыг АН-аас гарч байгаа бол УИХ-ын гишүүний суудлаа ч өгөөд яв гэж “барьцаалж” байгаа гэсэн. Хэдий Л.Болд АН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон, АН-ын гишүүд, дэмжигчид түүний төлөө ажилласан ч тэд биш сонгогч олон л УИХ-д өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгосныг мартах ёсгүй. Мөн хуулийг ч бүдүүлгээр зөрчиж байгаагаа умартсаар явна.

    УИХ-ын тухай хуульд:

    “34.3. Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан байна.

    Мөн УИХ-ын гишүүнийг татах үндэслэлийг ч хуульд дараах байдлаар тогтоосон.

    УИХ-ын тухай хууль:

    6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

    6.6.1. нас барсан;

    6.6.2. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

    6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

    /Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

    6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

    Тэгэхээр АН аль хэдийн бүлэггүй болсон ч ийнхүү татан буулгахгүй хууль зөрчөөд явааг УИХ-ын удирдлага анхааралдаа авах цаг болж. Уг нь Л.Болд намаасаа гарах хүсэлтээ өгчихөөд Ж.Батзандангийн хамт шинэ нам байгуулахаа зарлачихаад байгаа билээ.

    АН-ынхан УИХ-ын гишүүдийн эрхэнд халддаг нь энэ удаагийнх ч биш л дээ. 2012-2016 оны УИХ-д олонхи байх үедээ Р.Амаржаргалын тэдний өмнөөс хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх улмаар АН-аас гарах хүсэлтийг хүлээж авалгүй “дургүй хүнд дарж байж сахил хүртээв” гэгч болж байлаа. АН ингэж л хууль зөрчиж, цаашлаад хэн хүний улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх, намаас гарах, орох эрхийг зөрчиж суудаг нам болоод байна

    gereg.mn

    Холбоотой мэдээ