Доктор Т.Энх-Оюун: Импортоор орж ирдэг хурдны морины тэжээл кг нь 80 мянга, манайх чанар нь илүү хэрнээ 15 мянга

Барагшуны цуврал бэлдмэл нь эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Т.Энх-Оюуны 22 жилийн судалгааны үр дүнд бий болжээ.  1997 онд оюутны эрдэм шинжилгээний ажилдаа байгалийн гаралтай эрдэст эмт бодис барагшуныг анх судалж эхэлсэн  нь одоогийн “Гарааны Нэмэлт Тун” ХХК-ийн эхлэл тавигдсан гэж хэлж болох юм.Тэрбээр  барагшуны судалгаагаа   зөвхөн Монголд төдийгүй   Австри улсын Засгийн газрын тусламжтайгаар тус улсын мал эмнэлэг, анагаах ухааны сургууль дээр хүртэл хийжээ.   22 жилийн хугацаанд хийгдсэн судалгаа, шинжилгээний дүнд  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Шилдэг зохион бүтээгч” шагналыг Монголдоо авчирсан анхдагч болов.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Т.Энх-Оюун

“Гарааны нэмэлт тун” ХХК нь 2017 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдаж, барагшун агуулсан гурван төрлийн  цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх зорилготой. Ингээд доктор Т.Энх-Оюунтай ярилцсанаа хүргэж байна.

– Барагшуны цуврал бэлдмэлээ танилцуулаач?

– Барагшуны өтгөрүүлсэн ханд, барагшун агуулсан тосон түрхлэг, тэжээлийн бэлдмэлийг технологийн дагуу үйлдвэрлэж байна.

  • Барагшун EN– барагшуны өтгөрүүлсэн хандыг мал, амьтны ясны хугарал, зөөлөн эдийн бэртэлд хэрэглэнэ.
  • Харин бартазел нэртэй барагшун агуулсан тосон түрхлэг нь бүх төрлийн гадна шархны нөхөн төлжилтийг сайжруулах, халдваргүйжүүлэх ач холбогдолтой.
  • Барагшун агуулсан тэжээлийн бэлдмэл нь мал, амьтны биед шаардлагатай үлэмж болон бичил биетэн, биологийн идэвхит бодисыг их хэмжээгээгээр агуулсан учраас малын тэжээлд нь хольж өгснөөр малыг тэнхрүүлэх, тамиржуулна. Хаврын цагт бэлчээрийн маллагаанд байгаа мал шимт тэжээл дутагдсанаас тэжээл боловсруулах замын өвчин эмгэгт өртөмтгий байдаг. Тэжээл боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй.

Барагшуны гурван цуврал бэлдмэл нь цагийн байдал хүндэрсэн, гамшиг,зуд тохиолдсон үед малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, нэг дор олон малыг хамруулах , малчдад болон мал эмнэлгийн ажилчид хэрэглэхэд маш энгийн тайлбартай бүтээгдэхүүн юм..

Патентийн тухайд:

Барагшуныг уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн учраас Барагшун EN дээр ашигтай хэлбэрт оруулсан гэдэг утгаараа ашигтай загварын патентийг, тэжээлийн нэмэлт, барагшунтай тос дээр шинэ бүтээлийн патентийг тус тус авсан. Барагшунтай тэжээлийн бэлдмэл нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Шилдэг зохион бүтээгч”-ийн шагналыг анх удаа Монгол улсад авчирсан инноваци шингэсэн бүтээгдэхүүн юм. Click To Tweet

-Дотоодын худалдан авалт хэр байна вэ?

-Төрийн байгууллагууд зуд тохиолдож,цаг хүндрэхэд тендер зарлаад гадаадын бүтээгдэхүүнийг ам.долларын ханшаар худалдаж авдаг. Дэлхийн оюуны өмчөөр баталгаажиж, дэлхийд үнэлэгдсэн гэдэг үүднээс биднийг НҮБ-аас анхаарч, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас   бидэнд захиалга өгсний дагуу 2018 онд зуд нүүрлэсэн дөрвөн аймгийн 17 суманд нийлүүлсэн.  Дотоодын худалдан авалтыг дэмжих байдлаар төр маань худалдан авч, цаг хүндэрсэн үед, ард иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нь хүргээсэй гэж хүсдэг.

-Гадаадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх давуу тал нь юу вэ?

-Барагшун агуулсан гурван бүтээгдэхүүн маань нэг дамжлагаар цуварч гардаг үйлдвэрлэлийн онцлогтой.  Хамгийн эхний шат дамжлагаар барагшуны өтгөрүүлсэн ханд, хоёр дахь дамжлагаар барагшунтай тосон түрхлэг, эцсийн дамжлагаар тэжээлийн бэлдмэлийг үйлдвэрлэдэг. Манай барагшунтай бүтээгдэхүүнүүд маань импортоор орж ирж буй малын бэлдмэлийн бүтээгдэхүүнийг бодвол үнэ өртгийн хувьд 10 дахин бага хэрнээ чанарын хувьд өрсөлдөхүйц байна уу гэхээс дутахгүй. Click To Tweet Яагаад ийм хямд байна вэ гэвэл аливаа бүтээгдэхүүний зардлын тодорхой хэсгийг бүрдүүлдэг сав, баглаа боодлыг бид хамгийн энгийн бөгөөд хамгийн хямдаар шийдсэнд байгаа юм. Гадны импортын бүтээгдэхүүн шиг гоё хуванцар, бариултай сав,баглаатай болгоё гэхээр баглаа, боодлын өртөг нь бэлдмэлээсээ үнэтэй болчих гээд байдаг. Мал, амьтан ямар сав,баглааг нь идээд тэнхрэх биш, бид үнэтэй баглаа боодлыг чухалчилдаггүй. Click To Tweet Харин доторх бэлдмэлийн үнэт чанар нь гаднын импортын бүтээгдэхүүнээс дутахгүй, харин ч илүү гэдгийг итгэлтэй хэлж чадна.

-Импортын бүтээгдэхүүнийг чанар, үнийн хувьд орлож чадах уу?

-Хурдны моринд зориулсан тэжээл, бэлдмэл импортоор орж ирж буй энэ төрлийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлдэг. Зөвхөн хурдны морины тэжээл гэхэд хамгийн багадаа нэг килограмм нь  80 мянган  төгрөгөөс эхэлж байна. Найрлагын хувьд манай бүтээгдэхүүнүүдтэй ижил байна. Гэхдээ эрдсийн бэлдмэл гээд, амин дэм болон биологийн идэвхит нэгдэл агуулсан гээд тус тусын үнэ 80 мянган төгрөгөөс эхэлж байна. Тэгтэл манай бүтээгдэхүүний хувьд мал, амьтны бие махбодид зайлшгүй шаардлагатай эрдэс,амин дэм, биологийн идэвхит бодисыг бүгдийг нь нэг дор агуулсан хэрнээ нэг килограмм нь ердөө 15,000 төгрөг.

Импортын бүтээгдэхүүнийг орлохуйц, чанарын хувьд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бид дотооддоо 5-10 дахин хямд өртгөөр үйлдвэрлэх боломжтой байна. Click To Tweet

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Зах зээлийн хэдэн хувийг хангах    төлөвлөгөөтэй байна вэ?

-Яг одоогийн гарааны компанийн хувьд дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй. Эхний жил зах зээлийнхээ 5-10 хувийн эрэлтийг хангах зорилготой байгаа. Төр дотоодынхоо, инноваци шингэсэн бүтээгдэхүүнээ худалдан авах замаар биднийг дэмжвэл дараа, дараагийн жил гэхэд бид зах зээлийнхээ 20 хувь хүртэл хувийг хангах боломжтой. Шат шатаар ахисаар ядаж дотооддоо 50 хувийг нь хангадаг болчихвол эдийн засагт ч тэр, эрдэмтэн судлаач нарт ч тэр харилцан тустай.

-Та өөрөө амьдралынхаа 22 жилийг зөвхөн барагшуныг судлахад зориулжээ.   Монгол эрдэмтдийн бүтээл өнөө үед ер нь ямар үнэлэмжтэй байна вэ?

-Судлаач, эрдэмтдийн бүтээл ихэвчлэн  цаасан дээр л үлддэг. Амьдрал дээр амь орж, боожиж, зах зээлд нэвтэрч чадах нь маш ховор.  Судлаад гаргаад ирдэг, судалгааны дүн нэг өөр, тэрийг зах зээлд мөнх амьд байлгахад тэрнээс илүү хүчин чармайлт, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт, бүтээгдэхүүний шошгон дээрх үг болгоны цаана дор хаяж 5-10 жилийн судалгааны үр дүн байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Click To Tweet

Барагшун EN бүтээгдэхүүний танилцуулгыг хүмүүс уншихдаа “Мэдрэлийн ядаргаанд эерэг нөлөөтэй гэнэ үү” гэж их асуудаг. Зарим хүмүүс  “энэ барагшун чинь бараг л бүх л юманд сайн юм биш үү” гэнэ. Жишээлбэл, энэ үгний цаана 2011 онд Австри улсад мэдрэлийн эсийн өсгөвөрт үзүүлэх нөлөөллийн талаар эсийн түвшинд хийсэн судалгааны дүн агуулагдаж байгаа.  Судалгааны дүнгээр нөхөн төлжилтөд хамгийн мууд тооцогддог мэдрэлийн эдийг сайжруулахад барагшуны бэлдмэл маань маш сайн нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Эрдэмтдийн ажил нь нэг л үйлдлийн жинхэнэ мөн чанарыг нь олоход хамгийн багадаа 3-10 жилийн хугацаа шаарддагаараа онцлог.

Дотоодын худалдан авагчид маань эрдэмтдийнхээ оюуны бүтээлийг үнэлдэг байгаасай л гэж хүсч байна.

-Барагшуны гурваан цуврал бэлдмэлийг зөвхөн мал, мал эмнэлгийн хүрээнд хэрэглэх үү.  Хүний бие махбодид ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Барагшуны өтгөн ханд, барагшун агуулсан тосон түрхлэгийг хүн, мал хоёуланд нь хэрэглэж болно. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмийн түүхий эдийг химийн бодис ашиглаж, химийн боловсруулалтад оруулаагүй бол хүн хэрэглэх нь нээлттэй байдаг. Барагшуны цуврал бэлдмэлийн хувьд ямар нэгэн химийн бодис ороогүй, химийн боловсруулалтад ороогүй учраас хүн хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ