• Өнгөрсөн жилийнхээс гурав дахин бага 4000 тонн нөөцийн мах бэлтгэжээ

    Энэ жил махны үнэ асар өндөр болж, мах идэхэд хэцүүдсэн тухай ярих хүн олон байна. Тиймээс нөөцийн мах хэдийд гарах тухай асууж сураглах хүн олширч байна.

    Харин мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Улсын төсөвт суулгасан, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан гэнэ.

    Тэдгээр компаниуд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

    Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй аж. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах бэлтгэн, хөлдөөж байсан бол энэ жил нөөцийн махны хэмжээ ийнхүү гурав дахин буурсан ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ