• УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  22 саяын орлоготой,гэр бүл нь орлогогүй, ямар нэг компанид хувьцаа  эзэмшдэггүй гэж хөрөнгө орлогтоо мэдүүлжээ

    admin

    2019-04-07

    АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2014-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ЭНД нийтэлжээ. Уг эх сурвалжийг ашиглан  Gereg.mn анхаарал татах төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар танилцуулж байна.

    [bctt tweet=”Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр “алдарт” 30 гэр бүлийн нэг гэгдэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүл ямар ч орлогогүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.Өөрөө харин  2018 онд 22 сая орчим төгрөгийн орлоготой байсан бөгөөд” username=”GeregMN”] энэ нь өмнөх оныхоос 4 сая орчмоор буурсан үзүүлэлт ажээ. Түүний гэр бүл орлогогүй,амины орон сууцгүй, 413 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 300- 1 автомашинуудтай гэнэ. 120 сая төгрөгийн үнэлгээтэй 1 га газартай, 65 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй, авлага болон зээл байхгүй, ямар нэг компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлжээ.

    Өмнөх жилүүдэд ч тэрбээр хөрөнгө орлогоо иймэрхүү л мэдээлсэн бөгөөд хөрөнгө орлогоо үнэн,зөв мэдүүлсэн эсэх талаар АТГ-аас ямар нэг мэдээлэл өгөөгүй юм.

    30 гэр бүлийн нэг гэж цоллуулсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний аав Нямтайширынхны МАК компани Нарийн сухайт,Цагаан суварга зэрэг томоохон ордуудын нийт 30 гаруй лиценз эзэмшдэг гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Мөн стратегийн орд Цагаан суваргыг МАК компани 100 хувь эзэмшиж буй нь хууль зөрчиж буй учраас төр буцааж авна гэх маргаан дэгдээд байгаа билээ.ЭНД бичсэнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараахь хөрөнгө орлоготой ажээ.

     

     

    Холбоотой мэдээ