• Хятадын Жянсу мужид химийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсны дараа аж үйлдвэрийн паркийг хаахаар шийджээ

    Дорнод Хятадын Жянсу мужийн Яньчэн дүүргийн эрх баригчид аж үйлдвэрийн паркийг хаахаар шийджээ. Энэ нь өнгөрсөн 3-р сард химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 78 хүн нас барсантай холбоотой ажээ. Энэ тухай хотын захиргаанаас тусгайлсан уулзалт хийснийхээ дараа 4-р сарын 6-ны Бямба гаригт буюу өнөөдөр мэдээллээ.

    Уулзалтын үеэр химийн жижиг үйлдвэр нь аюулгүй ажиллагааны түвшин багатай байсан болон байгаль орчны бохирдол өндөр коэффициенттэй байгаа учир хаах шаардлагатай байна гэж тэмдэглэжээ. Мөн химийн бодис үйлдвэрлэхийг зөвшөөрсөн гэрчилгээ авах стандартыг боловсруулах хэрэгтэйг тэмдэглэв.

    3-р сарын 21-нд орон нутгийн цагаар 14:48 цагт  химийн аж үйлдвэрийн парк “Чэньцзяган”-ын нутаг дэвсгэрт байрладаг “Тяньцзи” химийн үйлдвэрт уг осол болсон байна. Онцгой байдлынхан үүний улмаас 78 хүн нас барж, 600 орчим хүнийг эмнэлэгт хүргэж, 187 нь эмчлүүлж байгааг мэдээлсэн байна.

    Үүнээс гадна Хятадын газар хөдлөлтийн агентлаг дэлбэрэлт болсон газрыг тойрсон Гуаньнань дүүрэгт 2.2 баллын газар хөдлөлт бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ