УИХ-ын ХЗБХ УЕП-т нэр дэвшигч Б.Жаргалсайханыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  Б.Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорыг томилохуулахаар өргөн барьсан саналыг  хэлэлцэв.

Улсын Ерөнхий Прокуророор томилогдох гэж байгаа Б.Жаргалсайханы ажилласан байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчидээс асуулт авч санал бодлоо илэрхийлэв.  Ингээд Б.Жаргалсайханыг УЕП-оор томилуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн горимоор санал хураахад  хуралд оролцсон гишүүдийн 83,3 хувь дэмжлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ