АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Йемений дайнд оролцохоо зогсоохыг шаардав

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим өчигдөр тогтоол баталж, Йемений дайнд оролцохоо болихыг Америкийн цэргийн хүчнийхнээс шаарджээ. Гэсэн ч уг тогтоолд ерөнхийлөгч Трамп хориг тавьж магадгүй аж.

Төлөөлөгчдийн танхим дэмжсэн 247, татгалзсан 175 саналын дүнгээр тус тогтоолыг баталжээ. Тус тогтоолд АНУ-ын ерөнхийлөгч 30 хоногийн дотор зарлиг гаргаж хариу өгөх ёстой. Америкийн цэргийнхнээс Йемений нутаг дахь буюу Йеменд нөлөөлж мэдэх аливаа дайнд оролцохыг болиулахыг шаардсан боловч үүнд Аль Кайда бүлэглэлд цохилт өгөх үйл ажиллагаа багтахгүй гэжээ. Тус тогтоолыг 3-р сард сенатаар баталсан тулд Конгресс Трампт гарын үсэг зуруулахаар өргөн барина.
Цагаан ордон үүнээс өмнө тус тогтоол учир дутагдалтай тул хориг тавина гэдгээ илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохын тулд Конгрессын хоёр танхимын гуравны хоёр хувийн дэмжлэг хэрэгтэй юм. Өнөөгийн байдлаас үзвэл хоёр танхимын санал хураалтаар олонхын санал авах магадлал бага байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ