• Завхан аймгийн Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

    Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.

    Шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны 00:00 цагаас эхлэн хаажээ.

    Шар усны үерийн улмаас эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлаж дуусах хүртэл ийнхүү хаажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ