• Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэхээ хойшиллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилсон байна.

    Тиймээс шүүх яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг товлолоо.

    ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсаар буй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ