Гретцки: Овечкин миний рекордыг эвдвэл гарыг нь сэгсэрнэ

Хойд Америкийн хоккейн лиг /NHL/-ийн домог түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч, Орос залуугийн ололт амжилт нь хоккейд сайнаар нөлөөлж байгаа гэжээ.

“Вашингтон”-ын ахлагч Александр Овечкин NHL-ийн түүхэн дэх “мөнхийн” гэгдэж байсан рекорд амжилтыг тогтоосон Уэйн Гретцкийн амжилтанд хүрч магадгүй байна. Энэ улиралд Орос залуу аль хэдийн 51 шайб оруулаад байгаа ба энэ индексийн хувьд тэрээр лигт хамгийн шилдэг нь болоод байна. Тэрбээр NHL-д 658 гоолыг оруулсан. Харин Гретцки замналынхаа турш (894) гоолтой байгаа. Тэдний гоолын зөрүү 237 гоол.

– Тэр үүнийг хийх боломжтой. Тэр бол гайхалтай тамирчин, сайн багтай сайн хоршигчидтой. Эдгээр нь зайлшгүй нөхцөл юм. Ямар ч эргэлзээгүйгээр түүнд маш сайн боломж байна. Би түүнд баярлаж байна. Хэрэв тэр амжилтанд хүрвэл би түүний гарыг атгаж сэгсэрнэ. Энэ бол хоккейд сайнаар нөлөөлж байгаа хэрэг” хэмээн nhl.com-д Гретцки ярьжээ.

Овечкин өөрөө энэ талаар маш хязгаарлагдмал мэдэгдэл хийжээ.

– Би гэмтэл бэртлээс зайлсхийх хэрэгтэй. Би хичээх болно, гэхдээ ирээдүйд бидэнд юу тохиолдохыг хэн мэдэх билээ дээ гэж “Кэпиталз”-ын ахлагч хэлжээ.

Өдгөө 33 настай Овечкин найман улиралд 50 болон түүнээс дээш гоол хийсэн. Гретцки 9 улиралд ийм амжилт үзүүлсэн. Канад эрийн амжилтыг эвдэхийн тулд Орос залуу дор хаяж  гурван жилээс илүү хугацаагаар формоо хадгалах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ