Энэ ондоо багтаад Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авна гэв

Өнгөрсөн жил  Засгийн газраас  Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжийг судлахыг  “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгасан.  Үүний дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/5 дугаар тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байга аж.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяагийн ярьснаар энэ  ондоо багтаад Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах аж. Санхүүгийн, тэр дундаа дагалдах дансан дээр нь өр зээлийн асуудал байгаа эсэх гэх мэт асуудлуудыг хуулийн дагуу шийдэхэд хугацаа шаардлагатай байгааг тэр учирлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ